Палестины удирдагч Ясир Арафатын биед «полоний-210» хэмээх их хэмжээний хорт бодис байгааг оросын ба швейцарын илтгэлүүд нотлон харуулсан гэж палестины мөрдөн байцаах комиссын дарга Тауфик Тарауви хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Түүний хэлснээр Арафат ерийн нас бараагүйг эдгээр илтгэл тусган харуулав. Гэвч Палестины удирдагч чухам полоний бодисоор хордож нас нөгчсөн гэхэд лавтай баримт хангалтгүй байна гэж оросын илтгэлд өгүүлснийг Тарауви тэмдэглэв. Үүний хамт палестины тал францын шинжээчдээс полоний байх эсэх хариу аваагүй гэж тэрээр хэлжээ.

Энэ долоо хоногт мягмар гаригт Арафатын үхлийн шалтгааныг илрүүлэхийг оролдож байгаа палестины комисс шарилд нь хийсэн шинжилгээний үр дүн швейцарын лабораториас авсан тухай үүний өмнө мэдээлсэн билээ.

Палестины удирдагч агсныг полоний цацрагаар хордуулж алсан гэж үзэх баримтууд 83 хувийн үнэн лавтай гэж швейцарын шинжээчид үзсэн байна. Түүнийг санаатайгаар хөнөөсөн гэж тэд тааварлав. Гэвч цацраг Палестины удирдагч нас барсан шалтгааны нэг байж болно гэж швейцарын мэргэжилтнүүд онцлов.