Сирийн сөрөг хүчин Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах «Женева-2» олон улсын бага хурлыг зарлан хуралдуулах өдөр хугацааг зохицуулахад саад учруулж байна гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занньертай хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэв.

Сергей Лавровын хэлснээр сөрөг хүчин бага хуралд оролцох болзолын хувьд хэд хэдэн шаардлага тавьж байна. Сири Улсын Ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах нь гол болзол юм. Энэ нь урьдчилан болзол тавилгүй бага хурлыг зарлан хуралдуулах орос-америкийн санаачилгад харшлаж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров онцлов.