Орос, Египет хоёр улсын ГХ,БХ-ын сайд Сергей Лавров, Набиль Фахми, Сергей Шойгу, Абдель Фаттах ас-Сиси нар 11-р сарын 13,14-нд Каирт « 2 нэмэх 2» уулзалт анх удаа хийх тухай өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдээллээ.

Хэлэлцээний ийм механизмыг ашиглах нь Египет Улстай хэлхээ холбоог цаашид тал бүрээр хөгжүүлэх зорилтыг нэн түрүүнд тавьж байгааг нотлон харуулж байна гэж тэрээр онцлов. Лавров, Шойгу нар бүс нутгийн ба олон улсын асуудлууд түүнчлэн орос-египетийн хамтын ажиллагааг янз бүрийн чиглэлээр түүний дотор улс төр, цэрэг-техник, эдийн засаг ба бусад салбарт бэхжүүлэх зорилтыг египетийн сайд нартай авч үзэж хэлэлцэх тухай Александр Лукашевич мэдээлэв.

ОУ «2нэмэх2» хэлбрээр Их Британи, Итали, АНУ, Франц, Япон гээд хэд хэдэн улстай хэлэлцээ хийж байна.