Саудын Араб улс НҮБ-ын АЗ-ийн байнгын бус гишуун болохоос татгалзсан учир Иордани түүний суудлыг эзлэх тухай АП агентлаг дипломат эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. НҮБ-д суугаа Иорданийн байнгын төлөөлөгч улс орны нь АЗ-д гүйцэтгэх шинэ үүргийг хэлэлцэхээр өнөөдөр Амман орохоор мордов.

Энэ оны 10-р сард Саудын Араб улсыг 2014-2015 онд АЗ-ийн гишүүнээр сонгов. Гэвч хожим засгийн газар нь АЗ-ийн байнгын бус гишүүн болохоос татгалзав. НҮБ-ыг зүй ёсоор шинэтгэхгүй байна. Ажил нь үр бүтээлгүй байна гэж Эр-Рияд үзжээ.