Өнөөдөр энэтхэгийн арми дунд тусгалын «Агни-1» баллистик пуужингаа амжилттай туршсан тухай орон нутгийн ХМХ уламжлан мэдээллээ. Энэтхэгийн зүүн Орисса муж улсын эрэг хавийн Уилер арлын туршилтын талбараас пуужинг хөөргөжээ.

Турших пуужинг сангаас таамаглан авсан гэж цэргийн төлөөлөгч New Indian Express сонинд үүний өмнө мэдээлсэн байна. 2002 онд хийсэн анхны туршилтаас хойш пуужингийн бүтээц нэлээд өөрчлөгдсэн юм. «Агни-1» пуужинг 1999 онд зохион бүтээж эхлэжээ.

Пуужин бөөнөөр үйлдвэрлэж эхлэх шийдвэр 2004 онд гаргав. Цэргийн порталд тэмдэглсэнчилэн «Агни-1» ойрын тусгалын «Притхви», алсын тусгалын «Агни-2» пуужингуудын хооронд зохих байр суурьтай болох юм.