Өнөөдөр Филиппин «Хаян» хэмээх хар салхинд нэрвэгдсний уршгаар наанадаж 3 хүн амь насаа алдсан тухай орон нутгийн ХМХ-үүд уламжлан мэдээлэв. 125 мянга гаруй хүнийг гамшигт нэрвэгдсэн нутгаас нүүлгэв. Олон сургуулийг хааж, нисэх онгоцны 450 гаруй рейсийг зогсоожээ.

Тэр энэ оны хамгийн хүчтэй хар салхи билээ. Одоо хар салхи цагт 315 км хурдтай байна. «Хаян» хар салхи бараг долоон метр өндөр давалгаа үүсгэж, филиппиний төв нутагт эвдрэл хэлмэгдэл гаргах вий гэж цаг уур судлаачид болгоомжилж байна. Хар салхи нийслэл Манил болон Филиппинд хэр хэмжээгээрээ хоёрт орох Себу хотыг нэрвэж болзошгүй гэж үзэж байна.