Саудын Араб Улс Пакистаны цөмийн зэвсэгт хөрөнгө оруулж байгаа хийгээд тэднээс цөмийн бөмбөг авч мэднэ гэж үзэж байна. Пакистан тодорхой хэмжээний байлдааны цэнэгтэй. Саудын Араб Улс хусэлт тавьмагц тэдгээрийг тус улсад тээвэрлэнэ гэж пакистаны тусгай албаны ажилтан асан Би-би-си телевиз радио корпорацад мэдээлжээ.

Цөмийн зэвсгийг Саудын Араб Улсад шууд уламжлах нь өдөөн хатгах алхам болно гэж АНУ-ын ерөнхийлөгчийн цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхтэй тэмцэх асуудал эрхлэсэн зөвлөх асан шинжээч мэдэгдэв.

Гэвч Пакистан цөмийн зэвсэг ба ийм зэвсэг тээгч бүхий цэргээ Саудын Араб Улсад байрлуулж болзошгүй гэж америкийн шинжээч үзэж байна. Саудын Араб Улс Ираныг сөрөн зогсохоор Пакистаны цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлж байна гэж Би -би-си мэдээллээ.