Өчигдөр Ливийн нийслэл Триполид сэргэсэн хуучин босогчдын бүлгүүдийн зэвсэгт ширүүн мөргөлдөөн шөнөжин үргэлжлэв. Хэрэг явдал ОХУ, Их Британи хоёр улсын ЭСЯ-аас барагцалбал 1 км зайтай болов.

Нэгэн хүн амь үрэгдэж, 12 нь шархдсан тухай хотын эмнэлгүүдээс мэдээлжээ. Харин «Аль-Арабия» телевизийн сувгийн мэдээлснээр ливийн 2 оршин суугч амь үрэгдэж, 20 гаруй хүн шархдав. Суманд өртсөн энгийн оршин суугчид тэдний дотор байна.

Ливид Муамар Каддафигийн дэглэмийг түлхэн унагааснаас хойш тогтвортой ажиллах засгийн газрыг эмхлэн байгуулж чадахгүй байна. Тухайн үед нэгдсэн фронтоор байлдан дайтаж, хувьсгал гэгч ялснаас хойш сөргөлдөж байгаа зэвсэгт бүлгүүд орон нутагт эрх барьж байна.

Хувьсгалч гэгчид төрийн албан байгууллагад алба хашиж эхлэхгүй бол 2014 он гарсаар засгийн газраас тэдэнд татаас үл олгох тухай шийдвэр гаргана.