Оросын төмөр зам компани хэтдээ жилд 100 сая орчим тонн ачаа нэвтрэн дамжуулахын тулд Улаанбаатар төмөр замыг шинэтгэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг Монгол Улсад санал болгосон тухай ОТЗ компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Вадим Морозовын Монгол улсад хийсэн айлчлалын үр дүнгийн тухай мэдээлэлд өгүүлжээ.

«Хэтдээ нэвтрэн дамжих ачааны нэг хэсгийг УБТЗ-д шилжүүлэхийн тулд замын шинэтгэлийг хурдасгаж, Хойд логистикийн систем гэгчийн хүрээнд тээвэрлэлтийг хангах хэрэгтэй. Тэр Орос,Монгол,Хятадын тээврийн системийг нэгтгэж, Улаан-Үд-Наушки-Эрлянь-Зинин тээврийн сүлжээг хөгжүүлэхэд туслана» гэж Морозовын хэлснээс компанийн мэдээлэлд иш татсан байна.

Хятадын шинжээчдийн урьдчилсан үнэлгээгээр Хойд логистикийн системийн хүрээнд жилд 100 сая орчим ачаа тээвэрлэж мэднэ. ОТЗ компани хятадын хойд, төв бүс нутагт нэвтрэн дамжуулах оросын нүүрс, төмөр хүдрийн бодит хэмжээг 10 сая тонноор үнэлэв.

Баруун Сибирь ба Алс Дорнодын тоомоохон уул уурхайн комбинатууд гол ачаа тээвэрлэгч болж мэднэ. Монголын төмөр замын дэд бүтцийг шинэтгэхийн тулд «Дэд бүтцийн хөгжил» орос-монголын хамтын үйлдвэрийг тэнцүү үндсэн дээр байгуулсан юм.

Үйлдвэр Таван Толгой-Сайшаандад салаа зам тавих юм. 2020 он гэхэд энэ замаар жилд 44 сая тонн ачаа тээвэрлэнэ. 60 гаруй хувь нь Таван Толгой орд газрыг оролцуулан нүүрсний тээвэрлэлт өсөн нэмэгдэхтэй холбоотой.

Таван Толгойн баруун хэсгийг эзэмшихэд хөрөнгө оруулагчдыг оролцуулахыг Монголын улсын ErdenesTavan Tolgoi компани удаа дараа оролдов. 2011 оны 7-р сард зарласан тендерийн үр дүнгээр ОТЗ компани тэргүүтэй монгол-оросын консорцум тэргүүлэгчийн нэг болсон билээ.

Гэвч тендерийн үр дүнг албан ёсоор батлаагүй. Хожим МУ хөрөнгө оруулагчидтэй хэлэлцээг сэргээсэн. Гэвч өдгөө хүртэл үр дүнд хүрээгүй байна.