Өнөөдөр хятадын цагдаа нар хятадын хойд Шаньси мужийн засаг захиргааны төв Тайюань хотод дэлбэрэлт үйлдсэнд сэжиглэгдсэн 41 настай Фэн Жизюнь гэдэг эрэгтэйг саатуулсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Урьд өмнө сэжиглэгдсэн этгээд хөрөнгө шамшигдуулсан хэргээр яллагдаж 9 жилээр шоронд хоригдсон аж. Орон нутгийн цагаар 7 цаг 40 минут болж байхад Инзэ гудамжны Шаньси мужийн ХКН-ын хорооны байшингийн дэргэд гараар хийсэн найман зэвсэг тэсрэсний улмаас нэг хүн амь үрэгдэж, долоон хүн шархджээ.

Хууль сахиулах байгууллага Фэн Жизюний суудаг газраас гараар хийсэн тэсрэх хэдэн зэвсэг олж илрүүлсэн тухай мэдээлсэн байна.