Иран Улсаас цөмийн хөтөлбөрийнхөө салбарт алхам хийсний хариуд АНУ тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг бага зэрэг зөөлрүүлж мэднэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.

Тэрээр Эн-Би-Си телевизийн сувагт ярилцлага өгөхдөө хориг арга хэмжээг бага зэрэг зөөлрүүлсэн ч бүтэц нь өөрчлөгдөхгүй гэжээ. Иран цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар дэлхийн хамтын нийгэмлэгтэй зөвшилцөхгүй бол АНУ-аас хоригийн урьдын болзолыг сэргээж мэднэ гэж Барак Обама хэллээ.

Женевэд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээн дээр тус улсын ба хэлэлцээнд зуучилж байгаа зургаан орны төлөөлөгчид Тегеран олон улсын хэмжээнд авсан үүргээ яаж биелүүлэх болон цөмийн зэвсэг бүтээхгүй баталгаа өгөх асуудлыг авч үзэж хэлэлцэж байна гэж Барак Обама хэлэв. Энэ асуудлаар Иран Улстай зөвшилдөх нь түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлж, сөргөлдөөн болгон хувиргахаас дээр гэж тэрээр тэмдэглэв.

Ираны шинэ удирдлага засгийн эрхэнд гарснаас хойш АНУ Ираны хоорондын харилцаа зөөлрөв. Ирээд байгаа мэдээнүүдээс харахад Ойрхи Дорнодоор аялаж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ираны ГХ-ийн сайд Жавад Зарифтай уулзахаар Женевэд хүрэлцэн очих юм.