Өнөөдөр Женевэд Иран болон хэлэлцээнд зуучилж байгаа НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн улс ба Германийн төлөөлөгчид Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээг үргэлжлүүлэх тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Өчигдөр талууд 10-р сарын 15-16-нд Женевэд түрүүчийн хэлэлцээн дээр Иран Улсаас хэлэлцүүлэхээр оруулсан төлөвлөгөөг авч үзэж хэлэлцэв.

Хэлэлцээ хийгчид ахиц дэвшил гаргана гэдэгт Ираны ГХ-ийн дэд сайд Аббас Арагчи найдаж байна. Энэ нь амаргүй үйл хэрэг юм. Хэлэлцээг урагш ахиулахын тулд урт замыг туулах хэрэгтэй гэж дипломат ажилтан хэлжээ. Ойлголцлын тухай баримт бичиг дээр зууч зургаан улсын төлөөлөгчидтэй хамт ажиллах бодолтой байна гэж Арагчи тэмдэглэв.

Өчигдөр Женевэд Ираны ЕХ ба АНУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчидтэй хийсэн уулзалт ур бүтээлтэй болсон тухай тэрээр мэдээллээ. Тегеран хэлэлцээний 2 дахь өдөрт их найдвар тавьж байна гэж Арагчи тэмдэглэн хэлжээ.

Хэлэлцээ буурьтай үе шатанд шилжсэн. Одоо урьдынхаас илүү нарийн тодорхой санал шүүмжлэл явагдаж байна гэж ЕХ-ны гадаад хэрэг,аюулгүй байдлын асуудал эрхлэсэн дээд төлөөлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Майкл Манн тэмдэглэжээ.