Дэлхийн агаарыг дулааруулахад нөлөөлж байгаа хүлэмжийн хий гэгч 2012 онд агаар мандалд урьд үзэгдээгүй хэмжээнд хүрсэн тухай Дэлхийн цаг уурын судлалын байгууллага зарлан мэдээллээ.

Байгууллагын тоо баримтуудаас харахад өнгөрсөн онд нүүрс ус төрөгчийн хэр хэмжээ эрс нэмэгдэж, сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтээс хэтрэв. Энэ нь метан, азотын оксидод бас хамаатай.

Агаар мандалд эдгээр хийн хэмжээ нэмэгдсэн учир дэлхийн агаар дулаарах хурд 1990 оныхтой харьцуулахад гуравны нэгээр нэмэгдсэн байна. 1750 онд аж үйлдвэр хөгжиж эхэлснээс хойш агаар мандалд нүүрс хүчлийн хийн хэр хэмжээ 141 хувиар өсөн нэмэгдснийг Дэлхийн цаг уурын судлалын байгууллага тэмдэглэжээ.