ОУ-ын Төв банк 2014 оны Сочийн Олимпийн наадмын бэлгэ тэмдэг бүхий 25 рублийн гурван төрлийн зоосыг эргэлтэд оруулж байна. Тэдгээрийг үнэт биш төмөрлөгөөр хийжээ. Төв банкны хэвлэлийн албаны мэдээлснээр зоосны нүүрэн талд ОХУ-ын төрийн сүлд,нөгөө талд нь Сочийн Олимпийн бэлгэ тэмдгийг дүрслэжээ. Цагаан авгай, ирвэс, туулай энэ удаагийн Олимпийн бэлгэ тэмдэг болсон юм. Зоос бүрийг 10 мянган ширхэгээр тус тус гаргаж байна.