ЕХ-ны орнууд 2020 он гэхэд хамтын ажиллагаагаа чангатгах тухай гэрээний тохиролцоонд хүрэх ёстой бөгөөд цаашид өөрийн нууц албыг байгуулна. Энэхүү алхам нь АНУ-тай тэнцүү байхын тулд болон нэгдсэн фронтоор тагнуулын салбарыг сөрөн зогсоход тулд батлагдаж мэдэх юм гэж Еврокомиссийн дэд тэргүүн Вивиан Рединг мэдэгдэв.

Түүний бодол санааг  Брюссельд болсон хэвлэлийн бага хурал дээр ЕК-ийн албан ёсны төлөөлөгч Мина Андреева иш татлаа.Түүний яригааар, шинэ бүтцийг байгуулдахын тулд ЕХ-ны тухай гэрээнд өөрчлөлт оруулах ёстой аж. Тэрээр одоогийн байдлаар тагнуулын алба нь ЕХ-ны гишүүн орнуудын үйл ажиллагаанд ороогүй, тиймээс ЕК-д энэхүү тулгамдсан асуудлыг хариуцах комиссар үгүй гэлээ.

ЕК-ийн албан ёсны төлөөлөгчдийн бүлгийн зохицуулагч Пиа Хансен үүн дээр нэмж хэлэх нь зүйтэй хэмээн “Минагийн ярьсан хугацаа хүртэл энд улс төрийн санаа онооны тухай төдийгүй, судлан үзэх олон нөхцөлүүдийг нягтлах хэрэгтэй байна“ гэв.