Хятад Улс наймааны нууцыг хулгайлах зорилгоор америкийн аж үйлдвэр, санхүүгийн компаниудын мэдээллийн системд нэвтрэх ажиллагаагаа идэвхжүүлсээр байна гэж АНУ, БНХАУ-ын хоорондын харилцааны эдийн засаг, аюулгүй байдлын комиссын жил дутмын илтгэлд өгүүлсэн тухай Ройтер агентлаг уламжлан мэдээллээ.

Баримт бичгийг хожим энэ сард нийтлэхээр төлөвлөжээ. Урьд ийм ажиллагааг нь илчилсэн боловч Хятад 2013 онд АНУ-ын эсрэг кибер тагнан турших ажиллагаагаа сулруулахгүй байна. Хятадын АЧА-ийн Шанхай дахь 61398 тоот нууц дэд салбар америкийн компаниудын сүлжээнд хууль бус олонтаа нэвтэрч байна гэж «Мандиант» кибер аюулгүй байдлын хувийн компани тэмдэглэжээ.

Илчлэлт энэ дэд салбарыг зөвхөн ажлынхаа арга барилыг өөрчилж, нэвтрэх ажиллагааг мэдрүүлэхгүй байхыг хичээхэд хүргэсэн гэж комиссын шинжээчид үзэж байна.БНХАУ-аас Вашингтонд суугаа ЭСЯ-ны төлөөлөгч америкийн комиссын илтгэлийн тааварыг няцаав. Кибер дайралт «улс дамнасан үл таних шинжтэй байдаг» гэж дипломат ажилтан мэдэгдэв. Түүнээс гадна комиссын шинэ илтгэлийн мэдээлэл, баримтууд эргэлзээтэй гэж тэрээр үзэж байна.