Баруун цэргийн тойргийн анги нэгтгэлийн цэргийн албан хаагчид энэ өвөл эсгий гутал өмсөхгүй.Өдөр дутам өмсөх шинэ маягийн өвлийн дулаан гутал офицер, түрүүч, жагсаалын цэрэгт өгсөн тухай «Интерфакс» агентлаг Баруун цэргийн тойргийн хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Өвлийн шинэ савхин гутал бат бэх болон Цельсийн шаталбараар 10-аас 40 хүртэл хэм хүйтэнд цэргийн албан хаагчийн хөлөнд таатай температур тогтоох тусгай мембрантэй гэж Баруун цэргийн тойргийн төлөөлөгч өгүүлжээ.