Агаар дулаарсан учир Пакистаны уул нурууны мөсөн хайлсаар байж, 2035 он гэхэд бүрмөсөн хайлж, улс орныг цэнгэг усны нөөцгүй болгоно гэж Пакистаны ШУ,технологийн сайд Захид Хамид мэдэгдлээ. Тэрээр Исламабадад цаг уурын өөрчлөлтийн асуудлаархи олон улсын бага хурал дээр үг хэлэхдээ усанд авахуулах аюул улс оронд тулгарах юм.

Пакистаны засгийн газрын тоо баримтуудаас харахад сүүлийн хэдэн жилд үерийн уршгаар пакистаны бараг 1700 оршин суугч эндэж, 15 тэрбум долларын хохирол учирсан юм. Түүнээс гадна пакистаны нийт хүн амын 23 хувь нь усанд авахуулаж мэдэх аюултай нутагт суудаг.

Ийм нөхцөлд пакистаны засгийн газраас цаг уурын өөрчлөлтийг эсэргүүцэх 2012 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар бололцоотой бүхнийг хийж байна гэж бага хуралд бас оролцсон Ража Хасан Аббас мэдэгджээ.