Дэлхий орчмын тойрог замд сансрын хог гэгчийн хэмжээ бага зэрэг багассан тухай НАСА мэдээллээ. 10-р сарын байдлаар дэлхий орчмын тойрог замд байгаа харь 16596 объект АНУ-ын Стратегийн командлалын цэст багтсан байна.Харин 7-р сарын байдлаар ийм 16602 объет байсан билээ.

12963 нь «сансрын хог» өөрөөр хэлвэл пуужингийн угсраа, хурдасгах блок, сансрын техникийн хэмхэрхий, 3633 нь одоо ажиллаж байгаа буюу жагсаалтаас гарсан сансрын аппаратууд юм.ОУ сансрыг бохирдуулах талаар 1-р байр эзлэж байна.

«Сансрын хог» гэгдсэн 6185 объект нь оросынх. 4918 объект ногдох АНУ хоёрт, сансрын хог болсон 3751 объекттой Хятад гуравт орж байна. Дараа нь «сансрын хогт» хамрагдах 502 объекттой Франц, 206 -тай Япон, 171-тэй Энэтхэг улс тус тус орж байна.

90 объект нь дэлхий орчмын тойрог замд хаягдал болсон Европын сансрын агентлагийг мөн цэсийн сүүлд дурджээ. Дэлхийн бусад улс «сансрын хогт» хамрагдах 773 объекттой юм.