Японы парламентын доод танхим өнөөдөр Токиод АНУ-д оршин тогтнож буй хэлбэрээр Үндэсний аюулгүйн зөвлөл байгуулах хуулийн төслийг дэмжсэн тухай орон нутгийн ХМХ-үүд мэдээллээ. Ерөнхий сайд Синдзо Абэгийн үзэж байгаагаар өнөөгийн байдалд АНДБН-т аюулгүй ажиллагааг хангахын тулд энэ алхам зайлшгүй шаардлагатай юм.

Солонгосын хойгийн тогтворгүй байдлын дэвсгэр дээр болон Токиогийн Бээжин, Сөүлтэй газар нутгийн маргаанаас болоод түгшүүртэй харилцаатай байгаа өнөө үед тийм байгууллагыг бий болгох нь Синдзо Абэгийн одоогийн бодлогын гол зорилгуудын нэг юм.

Үндэсний аюулгүйн зөвлөл ерөнхий сайдад төрөл бүрийн яам, агентлагуудаас мэдээлэл цуглуулах замаар улсын гадаад болон батлан хамгаалах бодлогыг явуулах боломжийг олгох болно. Одоо хуулийн төсөл засаглагч либерал ардчилагч намын ихэнх болох парламентын дээд танхимд хэлэлцүүлэгдэхээр илгээгдэх юм. Явагдаж буй ээлжит хуралдааныг дуусахаас өмнө түүнийг батлах болно.