Орос улс сирийн сөрөг хүчний төлөөлөгчид, Сирийн эрх баригчид, өрөнөдийн дипломатууд болон НҮБ-ын тусгай төлөөлөгч Лахдар Брахимын хооронд албан бус уулзалт зохион явуулах талбай гаргахад бэлэн байна.

Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн Ойрхи-Дорнодын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов сэтгүүлчдэд мэдэгдэв.

Тэрээр Орос улс “өрнөдийн түншүүд сөрөг хүчний гол хүч хэмээн үздэг” Сирийн Үндэсний эвслийн удирдлагатай холбоотой ажиллахад бэлэн байна гэж онцлон тэмдэглэв.Өчигдөр Женевт Богданов сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй “Женев-2” уулзалт явуулах талаар яриа хэлэлцээ явуулжээ.

Сирийн сөрөг хүчнийхэн бага хурал дээр “дээд зэргийн үлгэр дууриалалтай “ байх ёстой гэж цохон тэмдэглэв. Энхийн яриа хэлэлцээнд бүх оролцогчид бэлэн бус байгаад Сирийн сөрөг хүчин сэрэмжилж байна гэдгээ илэрхийлсэн гэж Богданов тэмдэглэв.

Үүнээс үзэхэд “гадаад хүчнүүд хүмүүсийг рекетлэхийн зэрэгцээ улс төрийн төдийгүй санхүүгийн утгаараа ийм уур амьсгалыг бүрдүүлж байна” гэдгийг дипломат онцлон хэллээ.

Орос улс Сирийн химийн зэвсгийн устгах процессыг Олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагын /ОУХЗХБ/удирдлага дор 2014 оны дунд үед дуусгана гэж тооцолж банйа гэж Богданов мэдэгдлээ. Түүний яриагаар, Сирийн химийн зэвсгийг ОУХЗХБ-ын удирдлага дор устгах процесс төвлөснөөсөө урьтаж явна.

Сирид өдөр бүр дунджаар 100 гаруй энгийн номхон хүн хүчирхийллийн золиос болж байгаа тус улсын хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхэд Орос улс бэлэн байна гэж мэдэгдэв. Богдановын яриагаар, сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үр дүнд хамгийн гол санал нэгдсэн зүйл бол “цус асгаруулалт, хүчирхийллийг зогсоох” байсан.