Зургаагийн /НҮБ-ын таван байнгын гишүүн болон Герман ордог / Ирантай хийх бүрэн хэмжээний уулзалт 11-р сарын 7,8 өдрүүдэд Женевт явагдана. “Зургаагийн“ төлөөлөгчдийг ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын төлөөлөгч Кэтрин Эштон төлөөлөн оролцоно. Оросын талыг ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков төлөөлөн яриа хэлэлццэнд оролцоно.

Ираныг тус улсын ГХЯ-ны тэргүүн Мохаммад Жавад Зариф төлөөлнө. Өмнө долоо хоногт ираны дипломатын мэдэгдэж байсны нэгэн адил Зариф мэдэгдэлдээ, Женевын яриа хэлэлцээр нь тохиролцоонд хүргэж болзошгүй гэж үзэж байна гэлээ. Тэрээр хэрвээ дэвшилд хүрч чадахгүй юм гэхэд, ямарч байсан сүйрэлд хүрэхгүй гэж Зариф нэмж хэлжээ.

“Зургаагийн” өмнөх яриа хэлэлцээ 10-р сарын 15,16-ны өдрүүдэд Женевт болж өнгөрсөн юм. Яриа хэлэлцээнүүд нь ираны цөмийн тулгамдсан асуудлыг зохицуулах Тегераны шинэ төлөвлөгөөг нарийвчлан авч үзэхэд зориулагдсан байна.

Тегераны үзэж байгаагаар, эцсийн зорилго Иранаас олон улсын хоригийг цуцлах болон тус улсыг энхийн зорилгоор уран баяжуулахад хүлээн зөвшөөрүүлэхэд оршиж байгаа юм.Иймд ираны тал ураныг баяжуулах хэмжээ, зэрэглэлийг хэлэлцэхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдэв, учир нь олон улсын хамтын нийгэмлэгээс Ираны ураныг 20 хүртэл хувиар баяжуулахыг зогсоохыг шаардаж буй юм.

“Интерфакс “агентлагийн эх сурвалжийн яриагаар, Иран илүүдэл уранаасаа ангижирахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Ингэхдээ зөвхөн өөрийн нутаг дэвсгэрт  10-р сард болж өнгөрсөн яриа хэлэлцээний дүнд талууд 2000-оны эхэн үеэс хойш анх удаагаа эдгээр уулзалтуудыг чухал, ирээдүйтэй хэмээн дүгнэсэн мэдэгдэл хийжээ.