НҮБ-ын ЕА  Орос улсын санаачилсан олимпийн эвлэрлийг мөрдөхийг уриалсан тогтоолыг батлав. Баримт бичигт зэвсэгт мөргөлдөөнд оролцогчдод хандан Олимпийн наадмын нээлт эхлэхээс долоо хоногийн өмнө байлдааны ажиллагаануудыг зогсоон, паралимпийн наадмыг дууссаны дараа дор хаяж  нэг долоо хонохоос нааш байлдааны ажиллагаагаа эхлүүлэхгүй байхыг уриалжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга тогтоол баталсан явдлыг сайшаан мэдэгдэхдээ, НҮБ-ын гишүүн орнуудын энэхүү дэмжлэг дэлхий дахины биеийн тамир спортын сүр хүчийг гэрчилж байна гэжээ.

Тэрээр улс орнуудыг Олимпийн наадмын үеэр дайсагнахаа зогсоон, жилийн турш эвлэрлийг дэмжихэд бүхий л хүчин чармайлтаа чиглүүлэхийг уриалав. Сочи хотод Өвлийн XXII Олимпийн наадам 2014 оны 2-р сарын 7-23-ны өдрүүдэд явагдах бөгөөд Өвлийн IX Паралимпийн наадам 3-р сарын 7-16 нд явагдана.