Оросын кино найруулагч Федор Бондарчукийн “Сталинград” кино энэ амралтын өдрүүдэд Хятадад цахиур хагалав.Прокатчидын мэдээлснээр, “Сталинград” амралтын эхний өдрүүдэд Sony Pictures-ийн Хятад дахь салбарууд 3,8 сая доллар цуглуулжээ.

“Сталинград” - Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Волга мөрөн дээр оршдог хотод болж байгаа тулалдааны тухай цэргийн драм. Энэ бол оросын IMAX формат дээр хийсэн анхны кино, киноны үйлдвэрийн төсөв 30 сая доллар. Уг кино “Оскар”-д дэвшсэн. “Сталинград“ Хятадад нийтийн прокатанд гарсан оросын анхны кино гэж Оросын Соёлын сайд Владимир Мединский өмнө мэдэгдсэн.

“Сталинград” Хятадад нэгэн зэрэг 7136 дэлгэцэнд гарснаас 123 нь IMAX 3D форматаар гарчээ. Харьцуулахад: Орос улс болон ТУХН орнуудад /Украйныг оруулахгүйгээр/ эхний амралтын өдрүүдээр 1500 дэлгэцэн дээр гарсан бөгөөд кассын эхний орлого 17,5 сая гаруй долл. байв.

Орос улстай харьцуулбал Хятадад тасалбарын үнэ харьцангуй хямд гэж энэхүү хосгүй явдлыг “Ведомости” сонинд киноны продюссер Александр Роднянский тайлбарлажээ.

2012 онд Хятадад кассын орлого 36 % өссөн бөгөөд 2,7 сая ам.долл. хүрч дэлхийн киноны зах дээр АНУ –ын удаах байрыг эзлэсэн. Тус улсад прокатуудад гадаадын кинонуудад хатуу квотууд үйлчилдэг.

Жил хагасын өмнө жилд 20-34 кино болгож өссөн, ингэхдээ гадаадын студийн кассын орлогын хэмжээ 17,5-25 % хүртэл өсчээ. Ийм төрлийн хязгаарлалтуудаас болж тэдгээрүүд хоорондоо прокатын байрыг булаалдан түрэмгий өрсөлдөцгөөж байна.