Өмгөөлөгч Билл де Блазио дэлхийн томоохон хотуудын нэг, АНУ-ын Нью-Йорк хотын захирагчийн сонгуульд ялалт байгууллаа. Тэрбээр 1989 оноос хойш энэ хотын захирагчийн суудал дахь анхны ардчилагч болжээ.

Урьдчилсан мэдээгээр 52 настай Блазио өөрийн өрсөлдөгч бүгд найрамдах намын Жо Лотуг сонгуулийн цэгүүдийн 40% -д тэргүүлж байгааг орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Нью-Йорк хотын одоогийн захирагч Майкл Блумберг энэ албан тушаалд 3 удаа дараалан сонгогдсон юм.

Сонгууль өчигдөр нилээд хэдэн томоохон хотууд болон АНУ-ын мужуудад шууд болж өнгөрчээ. Нью-Жерси мужийн захирагчаар бүгд найрамдах намын Крис Кристи дахин сонгогдсон бөгөөд түүнийг Бүгд Найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших болзошгүй өрсөлдөгч хэмээн нэрлэж байгаа юм.