Олимпийн бамбарыг ОУСС-д аваачих нь улс үндэстнүүдийн эв нэгдлийн бас нэг бэлгэ тэмдэг болно гэж өнөөдөр «СоюзТМА-11М» сансрын хөлгийн бүхээгийн инженер америкийн сансрын нисгэгч Рик Мастраккио нислэгийнхээ өмнөхөн сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Тэрээр Казахстан дахь Байконур сансрын хөлгийн буудалд хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ Олимпийн наадам бол олон улс үндэстнийг нэгтгэж байгаа үйл явдал мөн. ОУСС хүн төрөлхөтний гол ололтын нэг болсон.

Станц дээр хийх ажил болон Олимпийн наадам зэрэг чухал хоёр үйл явдлыг хослуулах боломж олгосонд талархаж байна гэв. «Сансрын» Олимпийн бамбар газар дээрхтэй яг адилхан гэж «Союз ТМА-11М» сансрын хөлгийн багийн дарга Михаил Тюрин хэллээ.

Энэ сансрын хөлгийг 11-р сарын 7-нд хөөргөх юм. Сансрын хөлгөөр Олимпийн бамбарыг ОУСС-д хүргэнэ. 2014 онд оросын Сочи хотноо болох өвлийн Олимпийн наадмын бамбар сансрын нисгэгчидтэй хамт задгай сансарт гараад 11-р сарын 11-нд дэлхийд буцах юм.