ОУ зэвсгийн плутонийн үйлдвэрлэлд хэрэглэх түүхий эд-байгалийн ураны химийн баяжмалыг хадгалж байгаа бараг хамгаалалтгүй агуулахыг Ливид илрүүлсэн тухай мэдээлэлд НҮБ-ын анхаарлыг хандуулав. АЗ-ийн уулзалт дээр болон НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт тус асуудлыг тавьсан гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчдэд мэдээлэв.

Түүний хэлснээр Ливийн зэвсэгт бүлгүүдийн хяналтад байгаа баяжуулсан ураны агуулахыг Себха хотод илрүүлсэн тухай британийн «Таймс» сонины мэдээлэл сэтгэл түгшүүлжээ. «Аль-Каида» энэ агуулахыг сонирхож, 1 сая доллароор авахыг санаачилсан гэж «Таймс» сонинд бичжээ.