МАГАТЭ-гийн шинжээчид «Фукушима-1» АЦС-ын ойролцоо цацраг идэвхит бодис усанд нэвтэрч байгааг шалгахаар өнөөдөр Токиод хүрэлцэн очив. 2011 оны 3-р сард газар хөдлөлт, цунамид нэрвэгдсний ургшаар реакторууд нь жагсаалтаас гарсан АЦС-ын байдал ямар байгаа тухай лавтай үнэн мэлээлэл олгохыг үүний өмнө Хятад улс Японоос шаардсан юм.

БНХАУ-ын төлөөлөгч НҮБ-ын ЕА-д хандан урьд осол гарсан японы АЦС-аас цацрагт ус гадагшаа нэвтрэн урсч байгаа нь Бээжинг түгшүүлж Токиогийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна гэж мэдэгджээ.

«Ослын хор уршгийг аль болохоор багасгахын тулд хүчин чармайлтаа дайчилж, лавтай бүрэн төгс мэдээллийг дэлхийн хамтын нийгэмлэгт олгохыг бид японы талаас шаардаж байна» гэж НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгчийн туслах Ван Минь мэдэгдэв.

2011 оны осол атомын аюулгүй байдалтай холбоотой түгшүүртэй дохио болсон. Гэсэн ч Хятад атомын энергийг цаашид ашиглахыг шийдвэртэй дэмжиж байна гэж хятадын дипломат ажилтан тэмдэглэжээ.

Цацраг идэвхит бодистой ус гадагшаа нэвтрэн урсахаас сэрэмжлэх урт хугацааны арга хэмжээний төлөвлөгөө, механизмыг батлах зөвлөмж Японд өгсөн юм. Японы засгийн газраас үүнтэй холбогдуулан хийсэн мэдэгдлүүд асуудлын шийдвэрийг урагш ахиулах чухал алхам болсон гэж МАГАТЭ-гийн Ерөнхий захирал Юкия Амано мэдэгджээ.