Сирийн эрх баригчдаас санаачилсан химийн зэвсгийг улс орныхоо чанадад устгах төлөвлөгөө нэлээд бодит шинж чанартай байна гэж Химийн зэвсгийг хориглох байгууллагын тэргүүн Ахмет Узюмжюйн нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

Сирийн эрх баригчдын төлөвлөгөө зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа нөхцөлд химийн зэвсгийг устгах ажил обьектив түвэг бэрхшээлтэй байгааг харгалзсан гэж тэрээр онцлов. Нэгэн барилга байгууламжад химийн зэвсгийн 99 хэрэгслийг устгасан тухай Сири улс мэдээлснийг мэдэгдэлд тэмдэглэжээ.

Ойрын үед өөр барилга байгууламжад бас 55 хэргслийг устгах юм. Сирийн нутаг дэвсгэрт долоон барилга байгууламжад химийн зэвсгийг устгаж байна. Химийн зэвсгийг хориглох тухай конвенцид нэгдэнэ гэж Сири улс 9-р сард мэдэгдээд химийн зэвсгийн сангийнхаа тухай мэдээллийг Химийн зэвсгийг хориглох байгууллага ба НҮБ-д уламжласан билээ.