Сирид химийн зэвсгийг устгах явцад сөрөг хүчин өдөөн хатгалга үйлдэж болзошгүй гэж ОХУ үзэж байгааг НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Иймээс Москва НҮБ-ын гишүүн орнуудад хандан өдөөн хатгалгаас сэрэмжлэхийн тулд сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудад нөлөө үзүүлэхийг уриалсан гэж тэрээр АЗ-д зөвлөлдөөн хийсний дараа мэдэгджээ.