Өнөөдөр хятадын Шаньси мужийн засаг захиргааны төв Тайюань хотод ХКН-ын хорооны байшингийн дэргэд хэд хэдэн бөмбөг тэсрэв. Хятадын ХМХ уламжласнаар нэг хүн амь үрэгдэж, бас нэг хүн хүнд шархдаж, өөр долоон хүн хөнгөн шархдав.

Байшингийн дэргэд тавьсан буюу хажуугаар нь гарсан олон машин гэмтсэн тухай нүдээрээ үзсэн хүмүүс мэдээлжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр эдгээр дэлбэрэлт орон нутгийн цагаар бараг 8 цаг болж байхад нижигнэв. Холхивч бүхий гараар хийсэн жижиг зэвсгийг намын хорооны байшингийн дэргэд тавьсан байна.

БНХАУ-ын нийгмийг аюулаас хамгаалах яамны ажилтнууд газар дээр нь ажиллаж байна. Энэ удаагийн хэрэг явдал 10-р сарын 28-нд Бээжинд Тяньаньмэнь талбайд  энд байсан хүмүүсийг машин дайран шатсаны дараа болжээ. Тэр уед 5 хүн амь үрэгдэж, 40 орчим хүн шархдсан билээ. Энэ нь Дорнод Туркестан лалын хөдөлгөөний террорын ажиллагаа гэж хожим ХКН-ын нэгэн удирдагч мэдэгдсэн юм.