ОХУ, АНУ болон НҮБ сирийн асуудлаархи энх тайвны бага хурлыг хийлгэх өдөр хугацааны асуудлаар тохиролцож чадаагүй боловч энэ оныг дустал зарлан хуралдуулна гэдэгт найдаж байна гэж өчигдөр НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими гурван талын уулзалтын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.

Бага хурлыг энэ оныг дуустал зарлан хуралдуулна гэдэгт найдаж байна гэж тэрээр тэмдэглэв. Гурван талын ээлжит уулзалтыг 11-р сарын 25-нд хийх тухай Брахими мэдээлжээ. АНУ Ираныг «Женева-2» сирийн асуудлаархи бага хуралд оролцуулахыг урьдын адил зөвшөөрөхгүй байна гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов мэдэгджээ.

Сирийн асуудлаархи бага хуралд оролцоход сирийн сөрөг хүчнийг итгүүлэх хөшүүрэг АНУ-д үгүй гэж тэрээр нэмж хэллээ. ОХУ,АНУ болон НҮБ-ын төлөөлөгчид «Женева-2» олон улсын бага хурлыг бэлтгэх асуудлыг хэлэлцэхээр 11-р сарын 25-нд ахин уулзахыг Геннадий Гатилов батлав.

НҮБ-ын төв байран дахь дипломат ажилтнуудын мэдээлснээр сөрөг хүчин бага хуралд нөлөө бүхий төлөөлөгчдөө явуулахад бэлэн биш байгаа нь сирийн зохицуулалтын асуудлаар хэлэлцээ хийхэд гол саад болж байна.