Сирийн сөрөг хүчнийг ялах бол цаг хугацааны хэрэг төдий юм гэж тус улсын ерөнхий сайд Ваэль аль-Хальки Дамаскад мягмар гаригт мэдэгдэв. Түүний яриагаар, Сири улс терроризм, хөлсний алуурчдын эсрэг тэмцэлд нилээд дэвшилд хүрсэн аж. Тэрбээр Алжирын төлөөлөгчидтэй уулзахдаа ийн хэлсэн тухай САНА агентлаг уламжлав. Ерөнхий сайд сирийн эрх баригчид сирийн хямралыг зохицуулах асуудлаар болох “Женев-2” олон улсын бага хуралд урьдчилсан нөхцөлүүдгүйгээр оролцохоор төлөвлөж байна. Сирийн ард түмэн өөрийн ирээдүйн замаа сонгууль болон бүх ард түмний санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэж аль-Хальки цохон тэмдэглэв.