Өнөөдөр Энэтхэгийн сансар судлалын байгууллага эрдэм шинжилгээний зонд бүхий пуужингаа Ангараг гариг руу явууллаа. Энэ нь тус гариг руу явуулсан энэтхэгийн анхны зонд юм.

«Мангальян» зонд бүхий PSLV-C25 пуужинг орон нутгийн цагаар 14 цаг 38 минут болж байхад Шрихарикота сансрын хөлгийн буудлаас хөөргөв. Эрдэм шинжилгээний ажил хийх хэд хэдэн аппарат зондод байгаа. Өнөөдөр сансрын аппарат дэлхий орчмын тойрог замд гарч, 11-р сарын 30-нд Ангараг гариг руу зүглэн явах юм. 2014 оны 9-р сард «Мангальян» Ангараг гаригийн тойрог замд гарах ёстой. Хөөргөлтийн зорилго гариг хоорондын нислэгийн төлөвлөлт, жолоодлогод шаардлагатай технологийг туршихад оршино.

Сансар судлалын байгууллага нислэгийг «технологийн» хэмээн нэрлэв. Түүнээс гадна Ангараг гаригийн гадраг, эрдэс,агаар мандалыг судлах зорилтыг биелүүлэх юм. 1 тонн жинтэй аппарат бараг 24 сая долларын үнэтэй. 2012 оны 8-р сарын 15-нд улс орныхоо тусгаар тогтнолын өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх Ангариг гариг руу нислэг хийх тухай зарлан мэдээлсэн билээ. Энэ нь Энэтхэг Улсын хувьд ШУ, технологийн хүрээнд урагш ахих замаар хийх том алхам болно гэж тэрээр тэмдэглэн хэлжээ.