Умард солонгос АНУ-ын нутаг хүрэх чадвартай тив хоорондын баллистик пуужин бүтээх ажилдаа дэвшил гаргасан тухай мягмар гаригт америкийн Жон Хопкинсын нэрэмжит их сургуулийн шинжээч мэдэгдэл хийв. Тус их сургуулийн веб-сайт дээр тавигдсан мэдээлэлд, саяхан Пхеньянд болсон цэргийн парадын үеэр явсан тив хоорондын баллистик пуужингийн макетууд нь үүний өмнө мэргэжилтнүүдийн таамаглаж байсны нэгэн адил “төдийлөн хуурамч байсангүй” гэжээ. Нилээд шинжээчид 2012 онд болон энэ оны 7-р сард харуулсан тив хоорондын KN-08 баллистик пуужингийн загварыг доромжилж байсан.

Өрнөдийн нэгэн мэргэжилтэн пуужинг “эв хавгүй техник”, илт хууран мэхлэл хэмээн нэрлэсэн. Жон Хопкинсын их сургуульд эл үзэл баримтлалтай санал нийлэхгүй байна. Тэд Умард солонгосыг тив хоорондын хязгаарлагдмал радиустай баллистик пуужин бүтээх ажлаа системтэй явуулж байна гэж үзэж буй юм. Ингэхдээ солонгосчууд зөвхөн өөрийн технологийг хэрэгжүүлж байгаа аж. Америкийн шинжээчид Умард солонгосыг 11 мянган км алсын зайны баллистик пуужинг тууштай бүтээж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ нь Пхеньянаас АНУ-ын баруун хэсгийн Сиэтл хүрэх зайтай тэнцэх юм.