Оросын талыг тус улсын ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов, Михаил Богданов нар тэргүүлнэ. Америкийн төлөөлөгчдийг төрийн нарийн бичгийн даргын олон улсын асуудал эрхэлсэн орлогч Венди Шерман болон Дамаск дахь АНУ-ын Элчин сайд Роберт Форд нар тэргүүлнэ. Өнгөрсөн оны 2-р сард Фордыг Сирээс татсан бөгөөд тэр үеэс хойш Вашингтонд ажиллаж байгаа. НҮБ-ыг тус байгууллагын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Лахдар Брахими төлөөлнө.

Уулзалт дээр “Женева-2” байгууллагатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн ярилцана. Уг уулзалтыг 11-р сарын 23-нд явуулахаар төлөвлөж байна. Брахими өөрийн ойрхи дорнодын бүс нутгаар хийсэн айлчлалынхаа талаар Москвагийн болон Вашингтоны дипломатуудад яриа хийхээр төлөвлөгдөж буй юм. Түүнээс гадна орсоын дипломатууд Женевт сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа аж.

“Женев-2” бага хурал нилээд саад бэрхшээлүүдтэй тулгарч байна. Уг уулзалтанд Ираныг оролцуулах тухай Орос улсын тавьж байгаа асуудлыг урьдын адил шийдвэрлэж чадахгуй байна.Учир нь АНУ болон өөр нилээд хэдэн орнууд эсрэг байр суурьтай байна. Түүнээс гадна сүүлийн үед “Женев-2” бага хуралд оролцохоос татгалзах сөрөг хүчний бүлэглэлүүд олширч байна. Одоогийн байдлаар Сирийн хувьсгалын болон сөрөг хүчний үндэсний эвслийн томоохон холбоо - Сирийн үндэсний зөвлөл бага хуралд оролцохоос татгалзсан тухайгаа мэдэгдээд байна. Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан Москва Өрнөдийн орнуудыг сөрөг хүчнийхнийг яриа хэлэлцээрийн ширээний ард суулгахыг ятгах чадваргүй хэмээн буруушаасан. Брахими мэдэгдэлдээ, хэрвээ сөрөг хүчнийхэн оролцохгуй бол “Женев-2” болохгүй гэсэн.