Ливийн нийслэл Триполи хотод мягмар гаригийн шөнө босогчдын хуучин бүлэглэлүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарлаа. Нийслэл хотын зүүн дүүрэгт болж байгаа тулалдаанд оролцогчид автомат буу, их бууны төхөөрөмжүүдийг ашиглаж байна гэж орон нутгийн ХМХ-үүд уламжлав. Байлдааны тухай тодорхой мэдээлэл ирээгүй байна. Интернетэд тавигдсан сонирхогчдын дүрс бичлэгт шатсан автомашинуудыг үзүүлжээ. Ливийн засгийн газар одоогийн байдлаар уг үйл явдлыг тайлбарлахаас татгалзав.

Муаммар Каддафийн дэглэмийг устгаснаас хойш Ливид тогтвортой засгийн газар байгуулж хараахан чадаагүй байна. Тухайн цагтаа Каддафийн эсрэг нэгдсэн фронтоор эвлэлдэн тэмцэж байгаад, дараа нь бие биенийхээ эсрэг дайтах болсон зэвсэгт бүлэглэлүүд орон нутгийн засгийн эрхийг гартаа авсан.Тус улсын зүүн хэсгийн Киренаике хотод “автономит засгийн газар” байгуулагдсан, гэхдээ энэ нь босогчдын хуучин бүлэглэлүүдийг ерөөс хянадаггүй аж. Ливийн зарим нутгууд алагдсан Каддафийн талынхны бүрэн хяналтанд байна.