Өмнө солонгос ХМХ-үүд дээр гарсан мэдээллүүдтэй холбогдуулан гадаад орнуудын удирдагчын болон элчин сайдын яамдын яриаг чагнасан орнуудын тоонд тус улс орж байсныг тайлбарлахыг АНУ-аас шаардав. Энэ тухай мягмар гаригт өмнөдийн ЗГ-ын албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийв. “Нью-Йорк таймс” сонинд нийтлэгдсэн АНУ-ын ҮАБ-ын агентлагийн баримт бичигт Өмнөд солонгос 2007 оноос чагнах гол объектуудын нэг байжээ. Америкчуудын сонирхолыг Өмнөд солонгосын гадаад бодлого, тус улсын тагнуулын болон сөрөг тагнуулын үйл ажиллагаа татаж байсан.

“Нью-Йорк таймс” сонины шинэ илчлэлүүд нь америкийн тусгай албанууд дэлхийн 38 орны тэргүүн нарын болон Элчин сайдын яамдын, тухайлбал, Өмнөд солонгос улсын элчингийн утсыг чагнаж байсан тухай мэдээллүүдийн дараа гарсан. Бусад сувгийн мэдээллүүдээс үзэхэд, америкийн тал дэлхийн 35 орны тэргүүн нарын яриаг сонсож байжээ.