ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены ХМХ уламжласан тусгай албадын ажлын тухай нууц мэдээллийг нийтлэсэнд Их Британийн засгийн газраас хэрхэн хандсан явдал хуний эрх, чөлөөтэй үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг бусниулж байна гэж дэлхийн хүний эрхийг хамгаалах байгууллагуудаас Ерөнхий сайд Дэвид Кэмеронд явуулсан захидалд өгүүлжээ. Энэ захидлыг британийн «Гардиан» сонинд нийтлүүлжээ. Үндэсний сонинууд Сноудены тусгай албадаас хулгайлж авсан мэдээллийг нийтлэхээ болихгүй бол засгийн газраас хариуд арга хэмжээ авна гэж 10-р сарын сүүлээр Кэмерон мэдэгдсэн билээ. Ийнхүү нийтлэл Британийн үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж байна гэж Ерөнхий сайд удаа дараа хэлсэн юм.