ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын ШУ-ны санг байгуулах тухай хуульд гарын үсэг зурав. Сан тулгуур ба хайгуулын судалгаа хийх, ШУ-ны боловсон хүчний чадавхийг хөгжүлэн бэхжүүлэх, ШУ-ны ололтыг ашигласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүнчлэн гадаад орнуудтай ШУТ-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. 15 хүн ивээн тэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд орно. Оросын Ерөнхийлөгчийн томилсон сангийн Ерөнхий захирал наанадаж таван жил ажиллана. Оросын ШУ-ны санг ШУА-ийн шинэтгэлийн хүрээнд байгуулсан юм.