Өнөө өглөө Египетийн огцоруулсан ерөнхийлөгч Мухаммед Мурсийг өнгөрсөн оны 12-р сард жагсагчдын амь насыг бүрэлгсэн хэргий нь шүүн таслах анхны хуралдаанд оролцуулахаар Каирт Цагдаагийн академид цэргийн нисдэг тэргээр хүргсэн тухай орон нутгийн ХМХ Каирын аюулгүй байдлын албаны удирдагч Усама ас-Сагирын мэдээллээс иш татан уламжлан мэдээлжээ. Өнгөрсөн оны 12-р сард төрийн тэргүүний ордны дэргэд үймээн дэгдээсэн үед санаатайгаар хүч хэрэглэж, 6 жагсагчийг хөнөөж, хэдэн зуун хүнийг шархдуулсан ял Мухаммед Мурси болон «Лалын ахан дуус» хөдөлгөөний дээгүүр албан тушаалтай 14 гишүүн түүний дотор «Эрх чөлөө,шудрага ёс» намын дэд дарга Исам Арьян, байгууллагын идэвхтэн Мухаммед Бальтаги нарт ногдуулсан юм.