Арабын орнуудын холбоо сирийн сөрөг хүчинд хандан нэгдсэн байр суурь баримталж, «Женева-2» бага хуралд оролцохыг уриалав. Каирт хийсэн ГХЯ-ны тэргүүн нарын зөвлөлийн ээлжит бүс хуралдааны дүнгээр гаргасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Хэлэлцээний эцсийн зорилго болох Үндсэн дөрвөн заалтыг Арабын орнуудын холбооны зөвлөлийн төгсгөлийн албан мэдээнд тодорхойлжээ. Бүх тал зөвшөлцвэл тур удирдах байгууллага болон иргэдийг үзэл санаагаар ялгаврлан гадуурхахгүй, хожим засгийн эрхийг энх тайван замаар уламжлах улс төрийн системийг байгуулах заалт тэдгээрийн дотор байна. Сирийн сөрөг эвслийн тэргүүн Ахмед аль-Жарба Арабын орнуудын холбооны зөвлөлийн ээлжит бүс чуулганы нээлт дээр үг хэлэхдээ Ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах тодорхой хугацаа тогтоохгүй бол энх тайван бага хуралд оролцохгүй гэж мэдэгдсэн билээ. Түүнчлэн тэрээр Иран улсыг бага хуралд оролцохыг урихгүй болзол тавьжээ.