Өнөөдөр Каирт Египетийн ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийн хэргийг шүүн таслаж эхлэв. Өнгөрсөн оны сүүлээр ерөнхийлөгчийн «Аль-Иттихидия» ордны дэргэд жагсагчдын амь насыг бүрэлгэсэн ял түүнд ба «Лалын ахан дүүс» лалын хориотой хөдөлгөөний 14 гишүүнд ноогдуулав. Засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн өрнөсэн нөхцөлд арми Мурсийг огцоруулж, 7-р сарын 26-нд баривчилж, цэргийн тагнуулын ордонд өдгөө болтол хорионд байлгаж байна. 12-р сарын 5-нд лалынхны эсрэг хүчин төрийн тэргүүний ордны дэргэд олон нийтийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, Үндсэн хууль, Үндсэн хуулийн Тунхаглалаар бүх ард түмний санал хуралт явуулахаас татгалзахыг шаардсан үйл явдлын хэлэлцүүлгээр шүүн таслах ажиллагаа эхлэх юм. Үндсэн хуулийн Тунхаглалд заасан ёсоор ерөнхийлөгчийн шийдвэртэй холбогдуулан шүүхэд гомдол явуулахгүй, «Лалын ахан дуус» зонхилсон парламент ба Үндсэн хуулийн ассамблейг шүүхийн шийдвэрээр тарааж чадахгүй болох байсан. Цуглаан ид явагдаж байсан үед лалынхны зэвсэгт этгээдүүд эсэргүүцэгчдэд халдсаны уршгаар 10 хүн амь үрэгдэж, 700 гаруй хүн шархдсан тухай албан ёсоор мэдээлсэн билээ.