Өнөөдөр 11-р сарын 4-нд ОХУ ардын эв нэгдлийн өдрөө тэмдэглэж байна. Энэ баярыг анх удаа 2005 оны 11-р сарын 4-нд тэмдэглэсэн юм. Доод Новгородын амбан захирагч Кузьма Минин, хунтайз Дмитрий Пожарский нарын удирдсан ардын журамт цэрэг Москваг польшийн булаан эзлэгчдээс чөлөөлсэн 1612 оны үйл явдлыг дурсан баярын өдөр тогтоов. Баяр ХVII зуунд Орост самуун цаг үе эцэслэсэн түүхэн үйл явдалтай холбоотой. Улс төрийн нам, олон нийтийн хөдөлгөнүүд Ардын ээ нэгдлийн өдөр оросын хотуудад цуглаан жагсаал хийж, концерт зохион явуулна. Ерөнхийлөгч Владимир Путин Улаан талбайд Кузьма Минин, Дмитрий Пожарский нарын хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцох юм. Түүнээс гадна тэрээр тэргүүн хамба Кириллтэй хамт «Үнэн алдартны Орос. Романовынхан» үзэсгэлэнг сонирхож үзнэ. Хожим Ерөнхийлөгч Кремльд ёс тэртэй дайллага дээр төрийн шагнал гардуулах юм.