Өчигдөр орой Тайландад гатлага онгоц амралт сувиллын Паттайя хотоос холгүй сүйдсний улмаас долоон хүн амь үрэгдэв. Гурав нь оросын иргэд гэж тааварлажээ. ОХУ-аас Тайландад суугаа ЭСЯ орос эмэгтэй амь насаа алдсныг батлаад бас хоёр эрэгтэй амь үрэгдсэн тухай мэдээллийг лавлан тодруулж байна. Гатлага онгоц сүйдсний улмаас оросын гурван иргэн амь үрэгдсэн тухай үүний өмнө орон нутгийн ХМХ уламжлан мэдээлсэн билээ.

Өчигдөр аврагчид 209 хүнийг аварч эрэг дээр гаргав. 15 хүний бие муу байна. Европын дурр төрхтэй хоёр эрэгтэй, нэгэн эмэгтэй, азийнх гурван эрэгтэй амь үрэгджээ. Амь үрэгдэгсдээс нэг нь оросын эмэгтэй иргэн гэдгийг албан ёсоор тогтоов. Азийн дур төрхтэй нэгэн эрэгтэй БНХАУ-ын иргэн байжээ. Өөр хоёр нь Тайландынх. Амь үрэгдсэн бас хоёр эрэгтэйг одоогоор таньж харьяалалы нь тогтоогоогүй.

Өчигдөр орой Ко Лан арлаас Патттайя руу явсан КоLarn Travel-1 гатлага онгоц арлаас 500 метрээр холдоод живсэн юм. Онгоц хэт ачаалалтай байсан аж. Онгоцон дээр 200 орчим хүн байсан гэж тайландын ХМХ уламжилсан боловч зорчигчдын лавтай тоог одоогоор тогтоогоогүй. Өнөө өглөө эрэх ажиллагааг сэргээсэн тухай Тайландын Тэнгисийн цэргийн хүчний Саттахип баазын командал мэдээллээ.