АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ням гаригт Каирт тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түлхэн унагаснаас хойш анх удаагаа айлчлал хийхээр ирлээ.

Египтийн нийслэлд тэрээр түр хугацааны ерөнхийлөгч Адли Мансур, БХЯ-ны сайд Абдель Фаттах ас-Сиси болон ГХЯ-ны тэргүүн Набиль Фахми болон египтийн бусад удирдлагын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээр явуулах юм.

Жон Керригийн Ойрхи-Дорнодын орнуудаар хийж байгаа айлчлалын эхний улс Египт болов. Каир болон Вашингтоны харилцаа сүүлийн саруудад нилээд муудсан. Египтэд америкийн засаг захиргааг шууд болон шууд бусаар нэг бус удаа, ялангуяа, “Мусульманы ахан дүүст” санхүүгийн дэмжлэг үзүүлдэгт буруутгаж байсан.

Мурсийг засгийн эрхээс буулгасны дараа эрх баригчид 7-р сарын 3-нд Барак Обамагийн засаг захиргаа Египтэд хүнд зэвсэг болон сөнөөгч онгоцнуудын нийлүүлэлтийг зогсоон, цэргийн мөнгөн тусламж болоод жил бүрийн цэргийн хамтарсан сургуулилтыг цуцалсан тухай зарласан.