2005-2012 онуудад Африкийн эвэрийн эргүүдийн далайн дээрэмдчийн идэвхтэй ажиллагаа дэлхийн орнуудын сангаас дор хаяж 340 сая ам. долларын зарлага гарахад хүргэжээ.

Дэлхийн Банк болон НҮБ- ын сэдэвчилсэн шинэ илтгэлд энэ тухай баримтуудыг дурджээ. Хөлөг онгоцнуудын төлөөс болгон авсан мөнгийг тэд янз бүрийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааг дэмжихэд болон хууль бус хүний наймааны зэрэгт чиглүүлж байсан гэж Илтгэлд дурджээ.

Илтгэлийг далайн дээрэмчин аснуудаас авсан баримт мэдээллүүд дээр суурилан бэлтгэжээ. Африкийн эвэрийн эргүүдийн далайн дээрэмчдийн үйл ажиллагааны оргил 2011 онд байсан. Үүний дараа 29 орон нэгдэн далайн дээрэмчдийн үйл ажиллагааны эсрэг эвсэл байгуулсан.