Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр Петербург хотноо нээгдсэн “Русский мир” сангийн ерөнхий ассамблейд оролцогчид, зочид болон зохион байгуулагчдад мэндчилгээ илгээв.

Ерөнхий сайд тус чуулган Ард түмний эв нэгдлийн баярын өдрийн өмнө явагдаж байгаа бөгөөд Оросд хайртай, оросоор бодож сэтгэдэг, орос хэл дээр ярьдаг хүмүүсийг нэгтгэдэг гэдгийг сануулав.

Медведев “Русский мир”сангийн Ассамблейн оросын түүх, шинжлэх ухаан, соёлыг дэлгэрүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж байгааг сайшаав.

“Чуулганд оролцож байгаа та бүгдийг манай ард түмний уламжлалыг хайрлан хамгаалах эрмэлзэл нэгтгэж байна. Та бүхэн манай соелын суурь-орос хэлний орон зайг тэлэхэд туслаж байна. Та бүхний хүчин чармайлтгүйгээр Орос улсын оюуны, нийгмийн болон эдийн засгийн хамтын ажиллагаа үгүй юм” гэж ОХУ-ын ерөнхий сайдын мэндчилгээнд дурджээ.