Олимпийн наадмын бамбар өнөөдөр Сыктывкараар дайран өнгөрнө. Бамбарыг Бугд Найрамдах Коми улсын нийслэлд Архангельскээс онгоцоор авчрах юм. Бамбарын аянд 90 бамбар зөөгчид оролцож байгаагийн дотор зөвлөлтийн домогт цаначин, Олимпийн 4 удаагийн аварга Раиса Сметанина, Олимпийн 2 удаагийн аварга Николай Бажуков, таэквондогийн олон удаагийн дэлхийн аварга Анатолий Чиканчи нар байгаа юм. Маргааш олимпийн бамбар Нарьян-Мар хот луу аялах болно.

Бмабарын аян 10 сарын 7-нд Москвагаас гараагаа эхлэн 2014 оны 2-р сарын 7-нд Сочид Олимпийн наадмын нээлтийн өдөр өндөрлөх билээ. Тэр нь 123 өдөр үргэлжилж оросын 83 бус нутгаар дайран 65 мянган км замыг туулах юм.