АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд Вашингтонд 11 сарын 6-нд БНАСАУ-ын талаар 3 талын зөвлөлгөөнийг явуулах болно гэж өчигдөр Төрийн ордон мэдэгджээ. Америкийн төлөөлөгчдийг БНАСАУ-ын асуудлаарх тусгай төлөөлөгч Глин Дэвис, Өмнөд Солонгосынхыг Солонгосын хойг дээрх аюулгүй ажиллагаа болон энх тайвны асуудлаарх тусгай төлөөлөгч Чо Тэ Ён, японыхыг ГХЯ-ны Ази болон Далайн хэрэг эрхлэх газрын захирал Зюнъити Ихара нар тэргүүлэх юм. Талууд БНАСАУ-тай холбоотой өргөн хүрээт асуудлуудын талаар санал солилцох болно.

2003 онд эхэлсэн БНАСАУ-ын цөмийн асуудлыг шийдвэрлэхээр хоёр Солонгос, АНУ, Хятад, Орос, Япон улсуудын оролцоотой 6 талын хэлэлцээр 2008 оны эцсээс хойш явагдахгүй байгаа билээ. Сүүлийн саруудад түүнийг сэргээх талаар идэвхтэй оролдлогууд хийгдэж байгаа боловч Вашингтон Пхеньяныг юуны өмнө цөмийн салбарт өөрийн үүрэг хариуцлагаа гуйцэтгэх баталгаа гаргаж өгөхийг шаардаж байгаа юм.